Гишүүдийн булан Элсэх Эмч хайх Хайлт Facebook
МНEN
Монголын Нүүр Амны Согог Засалчдын ХолбооMongolian Prosthodontics Association · 2010 оноос
Арга хэмжээ

Профессор Жонсон Шин-Чунг Ченг үзлэг, зөвлөгөө өгч, сургалт орлоо

Тайпэй анагаах ухааны их сургуулийн Нүүр ам судлалын сургуулийн захирал АШУҮИС-д зочин профессороор ажиллалаа.

АШУҮИС-ийн зочин профессор, Тайпэй анагаах ухааны их сургуулийн Нүүр ам судлалын сургуулийн захирал, хүндэт профессор Жонсон Шин-Чунг Ченг 2026 оны 4-р сард дараах ажлыг удирдан явууллаа.

4-р сарын 17, 22-нд Нүүр ам судлалын төв эмнэлгийн Нүүр амны гажиг заслын тасагт үйлчлүүлэгчдэд үзлэг, зөвлөгөө өгсөн. 4-р сарын 20-нд «Нүүр амны гажиг заслын эмчилгээнд мини-шураг (TADs) хэрэглэх нь» сэдэвт лекц, семинар хосолсон сургалт, 4-р сарын 22-нд «Их сургуулийн шүдний эмнэлгийн удирдлага: эмнэлзүйн тусламж, сургалт, эрдэм шинжилгээ» сэдэвт лекц уншлаа.

Эх сурвалж: АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургууль