Японы нүүр амны эрүүл ахуйч Кидо Мидори гурван сургалт зохион байгууллаа
Оюутнууд, эрүүл ахуйчид болон 200 гаруй сурагч, эцэг эхчүүдэд мэргэжлийн туршлагаа хуваалцлаа.

Япон улсын Кагава мужийн Нүүр амны эрүүл ахуйн холбооны зөвлөх Кидо Мидори АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн Нүүр амны эрүүл ахуйн тэнхимтэй хамтран гурван удаагийн сургалт зохион байгууллаа.
Нүүр амны эрүүл ахуйчийн ангийн 50 оюутан болон эмнэлгийн эрүүл ахуйчдад «Нүүр амны эрүүл ахуйчийн мэргэжлийн ур чадвар» сэдвээр туршлагаа хуваалцав. Мөн Баянзүрх дүүргийн 92-р сургуулийн 2-р ангийн 200 гаруй сурагч, тэдний эцэг эхчүүдэд амны хөндийн эрүүл мэндийн сургалтыг өөрөө зааж, хүүхдийн амны хөндийг эрүүл байлгахад асран хамгаалагчийн үүрэг чухал болохыг онцоллоо.
Эх сурвалж: АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургууль