Сурагчдын нэгдүгээр их араа шүдийг цоорлоос хамгаалах төсөл үргэлжилж байна
92-р сургуулийн бага ангийн сурагчдыг гурван жилийн турш үзлэг, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулж байна.

АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн Нүүр амны эрүүл ахуйн тэнхим, Нүүр ам судлалын төв эмнэлгийн Нүүр амны эрүүл ахуйн тасаг зочин профессор Курадо Казухиротой хамтран гурван жилийн төслийг 2025 оны 5-р сараас хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 92-р сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдыг гуравдугаар анги төгстөл жилд хоёр удаа шүдний үзлэг, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулж, сурагчид болон эцэг эхчүүдэд амны хөндийн эрүүл ахуйн сургалт хийнэ. Хоёр дахь үзлэг 2026 оны 9-р сарын 17-нд боллоо.
Нүүр амны эрүүл ахуйч долоо хоног бүр ангид нь шүд угаалтыг хянаж, зөв угаах дадлыг хэвшүүлж байна. Оюутнууд фтортой түрхлэг, ховил битүүлэгч зэрэг урьдчилан сэргийлэх аргыг бодит нөхцөлд суралцаж байгаа юм.
Эх сурвалж: АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургууль